Ажил үүргийн хуваарь: Олон нийтийн төвийн менежер

2019 оны 9-р сар

 

Албан тушаал: Менежер

Харьяалах хөтөлбөр: “Гэр инновацийн өргөө” олон нийтийн төв

Гэрээний хугацаа: Нэг жил (сунгах боломжтой)

Эхлэх огноо: 2019 оны 10/11-р сар орчим

 

Чиг үүрэг

Гэр өргөө ТББ нь Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд Олон нийтийн төвийг ашиглалтад оруулах гэж байгаа бөгөөд тус төв нь хорооны иргэдэд тулгарч буй асуудал, бэрхшээлээ өөрсдөө шийдэхийн төлөө хамтарч ажилладаг ур чадвар олгох, сэтгэхүй суулгах зорилготой. Менежер нь төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, Гэр өргөөгийн Гүйцэтгэх захирлын удирдлага доор ажиллана.

 

Гүйцэтгэх ажил

  • Гэр өргөө ТББ-ын Гүйцэтгэх захирал, багтай хамтарч Төвийн үйл ажиллагааны чиглэл, агуулга, бүтцийг тодорхойлоход оролцох

  • Хорооны иргэдийн дунд амьдрах ухаан, бизнес сэтгэлгээ, хөршийн орчноо сайжруулах зэрэг шинэлэг сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Төвийн үйл ажиллагааг удирдах

  • Хорооны иргэдэд шаардлагатай сургалт, агуулгыг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа хийх

  • Сургалт, яриа, хэлэлцүүлэг хийх мэргэшсэн хүмүүсийг олж тогтоож, Төвд урьж ажиллуулах

  • Хүүхэд, залууст зориулсан хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах чиглүүлэгч, багш нарыг тодорхойлж, оролцуулах

  • Хорооны удирдлага болон ажилтнуудтай холбоо тогтоож, Төвийн үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжлэг авах

  • Төвийн үйл ажиллагааг дэмжих боломжтой бөгөөд сонирхолтой хувийн хэвшил, олон улсын байгууллага, бусад оролцогч талуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах  

  • Гэр өргөө ТББ-ын бусад ажилд оролцох

 

Шаардлага

  • Их, дээд сургууль төгссөн

  • Монгол хэлний чадвар ярианы болон бичгийн өндөр  чадвартай, англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

  • Олон нийт, иргэдтэй ажилласан туршлагатай

  • Харилцааны өндөр чадвартай

  • Асуудал, бэрхшээлийг бие даан, шуурхай шийдэх чадвартай

  • Өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар, мэдлэг олох эрмэлзэлтэй

  • Шинэлэг байдлаар сэтгэх, өөрийгөө дайчлан ажиллах чадвартай