Mendtuvshin Enkhtaivan.jpg

Мэндтүвшин Энхтайван

Мэндтүвшин Энхтайван нь одоогоор Хонг Конгийн олон улсын хуулийн фирм-д ажиллаж байгаа хуульч юм.

Мэндтүвшин өмнө нь олон улсын хуулийн фирмийн Улаанбаатартах салбарт ажиллаж байсан билээ. Тэрээр 2015 онд Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрт оролцож, багийнхаантайгаа хамтарч үхлийн аюултай өвчтэй хүүхдүүдийн хүсэлтийг биелүүлсэн "One Wish" төсөл хэрэгжүүлж байсан. Мөн ахлах сургууль, коллежийн оюутнуудад зориулсан олон нийтийн яриа хэлэлцээр, мэтгэлцээн өрсөлдөөн, сургалт, олон нийттэй харилцах ажилд идэвхтэй оролцдог.

Мэндтүвшин нь Бээжингийн Их Сургуулийн хууль зүйн бакалаврын зэрэгтэй бөгөөд Харвардын их сургуулийн хууль зүйн ухааны доктор юм. Сургуульд байхдаа үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнд оролцож, Харвардын олон улсын хуулийн сэтгүүлийн редактор байсан. Тэрбээр NYSBA Холбоонд бүртгэгджээ.