Программын тухай

Энэхүү програм нь ахлах ангийн үр бүтээлтэй хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон туршлагатай болохыг хүссэн сурагчидад зориулан 21-р зууны боловсрол болох: бүтээлч сэтгэлгээ, хамтач сэтгэлгээ, харилцааны ур чадвар, мөн аливааг шүүж тунгаан бодох сэтгэлгээны (4Cs) талаархи мэдлэг өгөхийг зорьж байна.

Хөтөлбөр нь оролцогчдыг дэлхийн түвшний мэдлэгийг ашиглан өөрийн орны асуудлыг шийдэж чадах бүтээлч сэтгэлгээг өөрсдийн тоног төхөөрөмж, сэтгэлгээг ашиглан заахыг зорьж байгаа билээ. Энэхүү програмд хот төлөвлөлт болон архитектурын мэдлэгийг STEAM хичээлээр эвлүүлдэг тоглоомыг голлон ашиглан судалж туршилт хийх болно.

Сонгон шалгаруулалтын хувьд бидний туршилтын программ 2018 оны 10 сараас 2019 оны 6 сар хүртэл 9 сарын хугацаанд оролцохоор 15 хүүхэд сонгож авна. Энэхүү програм нь дараах голлох 3 хүчин зүйлсээс бүрдэнэ:

1. Тойрон аялал

Оролцогчид хотын тодорхой онцлох газруудаар явж үзсэнээр өөрсдийн хотын амьдралын тухай мэдлэгээ өргөжүүлэх мөн өөрсдийн хотод хүлээж буй үүргийг ойлгох болно. Програмын туршид гэр хороолол нь хэлэлцэх гол сэдэв байх болно.

2. Ур чадвараа хөгжүүлэх сургалтууд

Програмын туршид сурагчид өөрсдийн асуудал шийдэх сэтгэлгээ, төслийн менежмэнт, багаар ажиллах, болон аливааг шүүн тунгаан бодох чадваруудаа хөгжүүлэхээр олон төрлийн хичээл үзэж семинар хийх болно. Хичээлүүд сурагчдын суралцах нөхцөлд тааруулан төсөл болон зарим үйл ажиллагаатай дараалалсан холбоотой байдлаар зохион байгуулагдах болно.

3. Сурагчдын удирдсан STEAM төсөл

Энэхүү төслийн зорилт нь Шинжлэх Ухаан, Технологи, Инженээр, Урлаг, Математик дээрх хичээлүүдийг судлах, сайжруулах дараа нь тэднийгээ ашиглан сонирхолтой бүтээлч байдлаар гэр хорооллын сонгогдсон сургуулийн хүүхдүүдэд заах юм.


Эвлүүлдэг тоглоом нь сурсан зүйлсээ хөгжүүлэх болон тэднийгээ заахад хэрэглэх гол хэрэгсэл байх юм. Энэ нь оролцогдыг багаар ажиллахад туслах, мөн чөлөөтэй сэтгэн бодож энэхүү маш том үр нөлөөтэй төслийг хэрэгжүүлэхэд түлхэц болох юм.

Програмын тухай нарийн мэдээллүүд:

  • Үргэлжлэх хугацаа: 2018 оны 10 сараас 2019 оны 6 сар хүртэл

  • Сурагчдын уулзах үеүүд: Долоо хоног бүрийн Пүрэв гаригт 16:30 цагаас ( 7 хоногт 1 удаа)


Application form is now closed!

Өргөдөл хүлээн авах хугацаа өнгөрснийг мэдэгдье!